Мэндчилгээ

      Миний  блогоор  айлчилж  буй  сэтгэлгээ  нэгтнүүддээ  шинэ   жилийн  мэнд  хүргэж  сайн  сайхан  бүхнийг  хүсье.2013 онд  би  бээр   Ом  Шантийн  Алтан   бясалгалууд  болон  Кундалиний  хүчийг  сэргээх   Кундалиний  иогийн  дасгалуудаас  хүргэж та  бүхний   трансмутацийг  түргэтгэх  үйлсэд  хувь  нэмрээ  оруулахаар  зэхэж  байгаа билээ.Баярлалаа

12 дугаар сарын энерги

    Яношоос   өгсөн  Цикл  хэмээх  энэ  энергийн код  хуучин  циклээс  шинэ  циклд  ороход  туслах юм.Шинэ  эрин  эхэлж материалистуудад  ойлгомжгүй  зүйл их болж,  энергийн  түвшинд гарах  өөрчлөлтийг  уужим ухамсраар  ойлгож  мэдрэх  сэтгэлгээ  нэгтнүүдэд маань сайхан  цаг ирж  байна. 

Бадамлянхуа


     Бадамлянхуа хэмээх  энэ  бясалгал таны  энергийн түвшнийг дээшлүүлж , эрч  хүч  өгөх юм.

Бясалгал


  Бясалгал хийх техник арга
     Та  бясалгалын тухай  сонирхож байгаа ч юмуу аль эсвэл  бүр  хийгээд  эхэлсэн ч байж болно.Тэгэхдээ та  бясалгалын тухай  тодорхой   ямар ойлголттой байна вэ?

Яг одоо яг энд


     Бид  үзэл  суртал,буруу хүмүүжлийн  нөлөөгөөр  аз  жаргал  гэдэг  нъ  алаг  үрлүүгээ  яаранхан,ажилдаа яаранхан,амрагтаа  яаранхан  амъдрахыг  хэлнэ  гэж  итгэсээр ажил  дээрээ  гэрийнхнийхээ  тухай эсвэл  гэртээ  ажлынхаа  тухай  эсвэл  өөр ямар  нэгэн  зүйлийг  бодож  амъдарсаар  ирсэн  байх  юм.Гэгээрсэн  болгон , олонд  нэрээ  дуудуулсан  багш   болдоггүй...Харин  тэдний  ухамсрын  оршихуйн  яг  одоо,яг энд  гэдэг байдал  нъ адил  байдаг  байна.

11 дүгээр сарын Хөдөлгөөн хэмээх энерги

     Хамгийн  эгэл  бөөм эсээс эхлээд  сансарын  том гариг  хүртэл  бүх  зүйл  хөдөлгөөнт байдлаар оршдог.Ямар ч  зүйл  нэг  байрандаа  байдаггүй

Энэ сарын 15с 21нийг хүртэлх -Мэдлэг-хэмээх кодтой энерги

    Та  өөрчлөгдөхийг  хүсэж  байгаа  боловч энэ ертөнц дөх амьдрал  таныг  бэлэн  бус байгааг сануулж  байгаа  ба ямар  зам  туулах  ёстойгоо  мэдэх  хэрэгтэй.Танд  мэдлэг хэрэгтэй  байна

10 дугаарсарын 8-наас 14-ний Урсгал хэмээх энерги

    Энергийн -Урсгал-хэмээх энэ  код нь танд ,доош урсгалын  долгион  бол   уналт бус, гамшиг
бус харин  дуудлага  юм гэдгийг сануулна

10 дугаарсарын 1нээс 7 хүртэлх энерги

   Бид  бүхэн  энэ  хорвоод  ирэхдээ Зөн  Билэг  хэмээх  бэлэгтэй  ирсэн  билээ.Одоо  энэ  бэлэгтэйгээ  холбоо тогтоох  цаг  иржээ

Хайрын үнэр

    Кундалини иогоор хичээллэж,эзотерик сонирхдогийн  хувьд  нутагтаа  ирээд н.Сома багшийн лекцэнд  сууж  сонирхлоо.Хүн цөөнтэй  байна  хэмээн  ярвайж  цаг  шахуу  хоцорч эхэлсэн  лекцнээс хүнд  хэрэгтэй  шинэ  зүйл олж  сонсолгүй  гонсгор  харилаа.Дурын  эзотерик сайтаас  олоод  мэдэх мэдээллийг ямар ч урам төрүүлэхгүйгээр 1 цаг уншаад10000төгрөгөөр  үнэлжээ..Би шүүмжлэлээс зайлсхийхийн  тулд Лиуза  Xэгийн  бугуйвчтай  дасгалыг хийгээд нэлээд удаж  байна.Шүүмжлэх  бодол  төрвөл бугуйвчаа  нэг  гарнаасаа аваад нөгөө  гартаа  зүүдэг  дасгал л даа.Сома  багшийг  шүүмжлээд  бугуйвчаа  нөгөө   гартаа зүүхээс...

Гуру Дикша

Энэ  дасгал нь   хүний  ухамсрыг тэлж,хөгжлийн түвшинг  дээшлүүлэхэд туслах  юм.Үүний тулд  та  завилж  буюу хэвтээ  байдлаар байрлаж  болно.Өөрөөсөө  2-3 м-ийн  зайд 2 м-ийн  диаметртэй  шар  бөмбөлөг байна  гэж төсөөлнө.Уг   бөмбөлгийн төвөөс  хурц  гэрэл  цацарч байгаагаар дүрсэлнэ.

Энэ долоо хоногийн энерги

Яношоос энэ  долоо  хоногт  өгсөн  -Зах  хязгааргүй-хэмээх энэ энерги нь таны  дотноос  гадагшаа  чиглэлтэй  хязгааргүй энергийг илэрхийлнэ.Өөрийг тань  хязгаарлаж  буй  хүрээг даван  гаръя хэмээн  шийдвээс  энэ  энерги хязгааргүй хүчтэй.

Прана

     Нэлээд   хэдэн жилийн дараа  Улаанбаатартаа эргэн ирээд  харахад сэтгэл  зүй,иог,амьсгал пранаямагийн  дасгалгүйгээр  амьдрах  боломжгүй нь илт  байлаа.ИЙмээс  пранаяма болон пранагийн  тухайаль  болох энгийнээр бичихийг  зорилоо.
   
Америкад нэгэн туршлага хийсэн байна.Нэгэн тамирчныг 8 цагийн туршид нэгэн жаахан хүүгийн хийсэн үйлдэл бүрийг даган хийх даалгавар өгчээ

Яношийн зургуудаас

Энэ зураг таныг  Дотоод их хүчтэй тань холбох энергийг илэрхийлэх Контакт нэртэй. Та  зургуудаас утгыг нь харгалзан сонгож өдөр бүр 10-20 минут төвлөрвөл зохино.









Шидэт 8 тоо буюу лаатай дасгал

Та энэ дасгалыг хийснээр  таагүй энергийн программчлалаас чөлөөлөгдөх,аүрагаа цэвэрлэх,энерги хуримтлуулах,ухамсраа  тэлнэ.
          1.Энэ дасгалыг хийхэд танд  2ш лаа хэрэгтэй.2 лаагаа  хооронд нь ойролцоогоор 2м орчим  зайтайгаар шалан дээр суурилуулна.

             2.Тэгээд нэг лааныхаа  дэргэдээс эхлэн  8  тоони хэлбэрээр  2 лаагаа  сүлжин  алхана Алхахдаа   бидний сайн мэдэх -Ум маани бадми хум- маанийг уншина.


Чакра программчлах

             Чакра  бол Дээд  хүчинтэй харьцах гүүр.Энэ бол  Газар,Тэнгэрийг  холбогч солонго.Чакратайгаа сайн ажиллаж чадвал та амжилтад хүрч чадна.Эрүүл мэндийн хувьд ч эд материалын ертөнцөд ч.Та  7 чакрагаа  программчилж өөрийн тусын тулд ажиллуулах хэрэгтэй.

Мөнгөн хадаас

     Та хэзээ нэгэн  цагт хадаасны таллаар  бодож үзсэн үү?Янз бүрийн хадаас байдаг  боловч үүрэг  зорилго нь нэгтгэж нийлүүлэх тийм үү?Иога  гэдэг үг нь  санскритаар -нэгдэл холбоо гэсэн утгатай  байдаг

АУМ маани

             Үг  бүр долгион.Маани тарни  бол  эерэг энергийн  долгионоос  бүрдсэн  үгнүүд  юм.Маани  бол ухааныг айдас,зовлон,ямар нэгэн зүйлээс  хамаарахаас  чөлөөлөх дуу авианы  долгион билээ. Ухаан  чөлөөлөгдсөн  тохиолдолд  хүний амьдралд   тохиох бүх асуудлууд  өөрөө  аяндаа   шийдэгддэг.


Яношийн зургууд

                   2003 оноос  Голландын эрдэмтэн Янош  эртний  соёл иргэншил,филосoфийг  шимтэн  сонирхож улмаар  өөрийн  сонин  гойд  сакраль  зургуудаа  зурж  эхэлсэн   байна.Түүний зургуудыг  харвал   Талбай дахь  дугуй  дүрс  зургуудтай  төстэй  харагддаг.2005 онд  НҮБийнийн урилгаар үзэсгэлэнгээ анх гаргасан  ба одоо  дэлхийн олон  орноор явж  зургийн үзэсгэлэнгээ  үзүүлж байна. Тэрээр  -ДНК-аа  сэргээцгээ- номоо  гаргаад  байна.

Элгээ хайрлая

       Элэг  хүний амьдралд  чухал үүрэгтэйг хүн  бүхэн  сайн  мэднэ.Эзотерик хүний  дотоод  дахь энергийг  (эзо-дотоод гэсэн утгатай)нээх зорилготой.Дотоод энергийг нээхэд бохир элэг саадтай.Миний мэдэхээр Монголчууд  бидний  ихэнх нь элэг муутай.Тэгэхээр  элгээ өөрсдөө цэвэрлэж өөрсөддөө тус болцгооё.

Хөөрхөн янзага буюу миний философи

        Дотоод  сэтгэлээ  сонсож  мэддэггүй,зөн  билэгтэйгээ харьцаж  чаддаггүй  хүмүүс  энэ янзаага  шиг  өрөвдөлтэй  байдаг,Хайрлаж  хайрлуулах  сайхан  ч  өрөвдүүлж ам(драна  гэдэг  ямар  сайн  байх вэ

Модтой хийх дасгал

               Орчин  үейин  хүмүүс  бид  Байгаль эхээс  холдох  тутам  дотоод  энергийн тэнцвэржилт нь алдагдаж өвчлөл,сэтгэл  санааны  хямралд  автагдаж  байгаа  нь  хэн  бүхэнд  тодорхой байна.Бурхан Будда модны дор   бясалгал хийж  Гэгээрэх  тэр  агшинд ,уг  мод  салхигүй
байхад  ганхан найгаж  байсан  тухай  домогт  өгүүлдэг.Иймээс  мэргэд  модонд их  ач  холбогдол  өгдөг.Энэ дасгалыг 2-3 удаа  хийсний  дараа  гэрлэн  бие идэвхжиж,эрүүл мэнд  сайжирдаг.

Гэрлийн энерги

              Энд нүдий   энергийн сувгийг ашиглан нарны гэрлээр, гэрлэн биейиг тэжээн тэтгэх арга техnикийн тухай  дурдах гэж байна.Тархины үйл ажиллагааг сайжруулах,гипофизыг хөгжүүлэх,айдас,тайван бус байдлыг арилгахад тус дасгал нөлөөлнө.

Эзотерик онигоонууд

   -   Зарлал.:Маш өндөр  цалинтай ажилд  зөн билэгтэн,далдыг харагч,мэрэгч төлөгч нарыг ажилд авна.Хаана  хэдэн  цагт  гэдгийг та бүхэн өөрсдөө мэдэж байгаа.Баярлалаа
   -Нэг залуу мэргэчнээр мэргэлүүлж байна.

Унтаж сэрэхийн завсар

               Хүний өдөр бүрийн амьдралд 2  чухал мөч тохиож байдаг.Өглөөд нойрноос сэрэх,оройд зүүрмэглэх тэр мөчүүд ба тэдгээрийг амьдралынхаа чанарыг өөрчлөх,баяр баясгаланг амьдралдаа  авчрахад ашиглаж сурцгаая

Эзотерик хамгаалалт

            Эзотерик нь вед болон эртний гэгээнтэн мэргэдийн  сургааль номыг орчин үейин шинжлэх ухаантай нийлэгжүүлж гарч ирсэн  болохоор  өөрийн  зүрхний амьдралын замыг хайж яваа хэн  бүгдэд маш  хурдан нөлөөлдөг

Нялхас бидэнд юу сануулдаг вэ?

                  Бид бүгдээрээ хүүхдүүддээ хайртай.Тэд маань нялх байхдаа хичнээн өхөөрдмөөр хөөрхөн байдаг билээдээ.Бид тэднийг том болоод Будда болно хайрлая эсвэл  Гитлер болж магад хайрлахгүй гэдэггүй  зүгээр л хайр ундраад байдаг. Тэд бидэнд бие биенээ хайрлахыг сануулдаг.Тэд хүмүүсийг ялгаварладаггүй дарга  байна гээд долигнохгүй  уурлавал уурлаад л инээмээр бол инээгээд жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг улс.

Дотоод яриаг зогсоох аргаас

                  Хүний ухаан  санаанд өдөрт  60 мянгаад   бодол эргэлддэг  гэсэн тоо  баримт байдаг.Энэ  бодлын сэдэв нь  голдуу  савангийн  дуурийн  үйл явдал ,аймшгийн ч байж магад эсвэл  хэн  нэгэнд  ямар  нэгэн юм  нотлоод л,  өөрийгөө  өмгөөлөөд л,гомдоод,маргалдаад л хажуунаас нь  ажиглавал  хэн  нэгэн  хүнтэй  яриад ч  байгаа юм  шиг дүр  зурагтай  байдаг байна. Хүн  өөрийгөө  анзаардаггүй  байна л даа.Гэтэл та нээрээ солиотой юу ганцаараа  яриад? Энэ  байдал  яваандаа  хүнийг  сэтгэл  санааны  стрэсс,ядаргаанд  хүргэдэг байна. Үүнийг  зогсоох аргаас таньд  хүргэе.

Луизагийн философи

            Луйза 1926 онд Лос-Анжелос  хотод төрсөн ба түүний бага нас архичин хойд эцгийн зодуур,хүчирхийлэл  ө.х нийгмийн дорой хэсгийнхний  дунд өсчээ.15 настайдаа эх болж,нөхөртөө хаягдан ,хорт хавдраар өвдөж явсан энэ  бүсгүй өөрийн  философоороо өөрийгөө аварч  бусдыг эдгээж буянаа  дэлгэрүүлсэн Гүрү болж  чаджээ.

Ажна, Вишудхи, Сахасрара

 5 дахь чакра  Вишудхи хоолойн орчим байрладаг.Би энэ чакраг нээх дуртай.Учир нь энэ чакра мөнхийн залуу нас авчирдаг.Мөн бүтээлч үйл ажиллагааг хариуцдаг.Энэ чакра нь уран бүтээлчид,үрлагийнханд их нээлттэй байдаг байна.

Төсөөлөл хөгжүүлэх аргаас

          Өөрийгөө хөгжүүлж нээх аян замд эзотерикийн аргуудыг хэрэглэх зайлшгүй шаардлага гардаг.Энэ аргуудад иог,шашин,рейки,цигун,оккультизм,ченнелинг мөн Яношийн зургууд орж байна.Эзотерик техник ажиллагаанд  төсөөлөл хамгийн чухал үүрэгтэй.Иймээс та бүхэнд төсөөлөл хөгжүүлэх аргуудаас хүргэе.

Aнахата, Манипура

            Манипура  чакра хүйсний орчим  байрладаг нарны энергийг өөртөө  шингээж ,хүмүүс  хоорондын  харьцаа,тухайн  хүний авъяac,билэг,хүсэл  сонирхол,нийгэмд эзлэх байр суурь,бусдыг захирах хүсэл сонирхол зэргийг тодорхойлдог байна.Хүмүүсийн  түгээж буй долгионыг энэ  чакран тусламжтайгаар  хүлээн  авдаг  байна.

You Can Heal Your Life

             Нэрт зохиолч Луйза Хэйгийн  Чи өөрийнхөө амьдралыг эмчилж чадна - номоос нь өөртэйгөө ажиллах тольтой дасгалыг нь хүргэе.Дотоод  жолоодогчтойгоо танилцах,холбоо тогтооход туслах хүчтэй дасгал юм.
      Та өдөрт 1-2 удаа толинд өөрийнхөө  нүдрүү   хараад ---Би чамд хайр тай---гээд үнэн зүрхнээсээ ямар мэдрэмж төрөх нь вэ  чагнаад  үзээрэй.

Чакра тэдгээрийн онцлог

           Кундалиний  хүчийг сэргээхэд  чакрануудын  тухай ойлголт заавал хэрэг  болдог.Чакра  бол газар ээж,сансар  хорвоогийн  энергийг хүлээн  авч хуримтлуулан улмаар  бие  организмд хүргэх үүрэгтэй энергийн төвүүд юм.Энэ төвүүд нь гэрлэн  биед орших бөгөөд физик  биейин мэдрэлийн нарийн  судас, булчирхайтай  давхацдаг байна.

Кундалиний хүч

    Яруу найраг шиг сайхан нэртэй энэ энерги хүн болгоны биед оршдог сансрын энерги юм.
Та бүхэн сонин хэвлэлээс нохойноос айхдаа 2-3м өндөр хашаа  давсан эмээ,дэлхийн  2р дайны үед 2 тн хүнд цемэнтэн хавтан  дороос  хүүгээ  татаж гаргаж аварсан эхийн тухай уншсан байх.Сэтгэцийн маш их өөрчлөлтөд орсон үед  гарсан  энэ  хүчийг  Кундалиний хүч гэдэг.

С.Эрдэнэ гишүүний барилгаас цемент унаж 3 хүн амиа алдав

Барилгаас бүтэн ууттай цемент унаж замаар явж байсан суудлын автомашинтай гурван хүнийг амийг хороох шахсан хэрэг өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарлаа. Төв зам руу тулган, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулан баригдаж буй уг барилга нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн “нэрэмжит” 12 давхар орд харш юм гэнэ. Ууттай цементийг энэ барилгын 12 дахь давхраас санаатай, санаандгүйн аль бүү мэд доош унагаж ийм аймшигт явдалд хүргэлээ. Хэргийг цагдаагийнхан шалгаж эхлээд байна. Эмнэлэгт хүргэгдсэн гурван хүний биеийн байдал тийм ч сайнгүй байгаа гэнэ. Уг барилгаас урьд нь мод, төмөр унагаж байсан байна. Барилга барьж буй компани нь “Гао Хоа” гэх Хятадын хөрөнгө оруулалттай компани ажээ.