Гуру Дикша

Энэ  дасгал нь   хүний  ухамсрыг тэлж,хөгжлийн түвшинг  дээшлүүлэхэд туслах  юм.Үүний тулд  та  завилж  буюу хэвтээ  байдлаар байрлаж  болно.Өөрөөсөө  2-3 м-ийн  зайд 2 м-ийн  диаметртэй  шар  бөмбөлөг байна  гэж төсөөлнө.Уг   бөмбөлгийн төвөөс  хурц  гэрэл  цацарч байгаагаар дүрсэлнэ.

    
        Энэ гэрлийн  цацраг  таны духны  төв хэсгээр дамжин    тархины  төв хэсэгт очих  ба   тархины  төв  хэсэгт  10см диаметртэй  жижиг шар  бөмбөлөг байгаагаар сэтгэнэ.Том бөмбөлөг жижиг  бөмбөлгийг энергээр   хангах  ба  илүүдэл  энерги  биед  шилжинэ.Том  бөмбөлгийг  Гуру  Дикша  хэмээн  нэрлэсэн ба  эрдэмтэй Гуру(Будда болон  Гэгээрсэн ямар ч Гуру  байж  болно)танд  эрдэм  оюунаа  дамжуулж  байна гэсэн үг  болой.
     Энэ  хорвоод  ухамсраа  тэлэхээр  ирсэн та   бүхний  туршлагад  энэ  дасгал  тус  нэмрээ  өгнө  хэмээн  итгэж  Ом  Шантигаас  дамжууллаа.

Ingen kommentarer:

Legg inn en kommentar