Чакра тэдгээрийн онцлог

           Кундалиний  хүчийг сэргээхэд  чакрануудын  тухай ойлголт заавал хэрэг  болдог.Чакра  бол газар ээж,сансар  хорвоогийн  энергийг хүлээн  авч хуримтлуулан улмаар  бие  организмд хүргэх үүрэгтэй энергийн төвүүд юм.Энэ төвүүд нь гэрлэн  биед орших бөгөөд физик  биейин мэдрэлийн нарийн  судас, булчирхайтай  давхацдаг байна.

     
      Биейин  босоо тэнхлэгийн  дагуу  байрлах  7  чакра  дэс дараалан  нээгдэхэд   Кундалиний  хүч  ахар  сүүлнээс  дээш  ар  нурууг  даган  дээш  тэмүүлэн  сэргэдэг байна.Эдгээр  7 нь  гол энергийн төвүүд   бөгөөд  туслах чанарын маш олон  төвүүд бас  зэрэгцэн оршдог .
      
  1.             Ахар  сүүлний  орчим орших Мулатхара чакра  биднийг  газар дэлхийтэй  холбож  өгдөг. Энд  хувь хүний  шинж  бүрэлдэн  тогтдог.
      

Aидас,тайван  бус  байдал,аюулгүй  байдлыг  мэдрэх  гэх мэт  мэдрэмжүүд энэ  төвөөс  гардаг.Материаллаг  ертөнцтэй харьцдаг  энэ  чакраг  заримдаа  мөнгөний  чакра  ч  гэж  нэрлэдэг.Улаан  өнгөтэй.Тэнцвэрт  байдалд  байх  үөдээ тайван, аюулгүй  байдлыг  мэдэрдэг.Алдагдсан  үед нь  эсрэг  нөлөө  үзүүлахээс  гадна бөөр муудах,ахар  сүүл  хавиар өвдөх  гэх мэт шинж  тэмдэг илэрдэг. Энэ  бүгдийг  мэдэх нь бид  чакратай ажиллаж эрүүл мэнд,сэтгэл  санаандаа  нөлөөлж  чадах нь  гэж  ойлгож  болно.
             
             Мулатхарагаас  2  хуруу  орчим  дээр  Сватхистана  төв  байдаг.Энэ нь  бэлгийн  амьдралтай  холбоотой  төв бөгөөд бидний  амьдралдаа  сэтгэл  хангалуун  баяр баясгалантай мэдрэмжийг илэрхийлдэг.Энэ төвийг  нээхдээ  болгоомжтой  байхыг гэгээрсэн  багш нар  анхааруулдаг.Учир ариусалгүйгээр нээхэд бэлгийн амьдрал тэнцвэр алдагдаж  хувь  хүний  ухамсар  доройтон  буурдаг  байна.Манайхан  заримдаа  тийм  хүнийг  бэлгийн  донтой  ч  гэж  ярьдаг.Улбар  шар  өнгөтэй.

            

           









Ingen kommentarer:

Legg inn en kommentar