Бясалгал


  Бясалгал хийх техник арга
     Та  бясалгалын тухай  сонирхож байгаа ч юмуу аль эсвэл  бүр  хийгээд  эхэлсэн ч байж болно.Тэгэхдээ та  бясалгалын тухай  тодорхой   ямар ойлголттой байна вэ?
Гэгээнтэнгүүд бясалгал өөрөө аяндаа явагддаг гэдэг.Харин  жирийн эрэлчин  бидний  хувьд  шууд  суугаад л  бясалгал  өөрөө аяндаа явагдах боломжгүй.Тиймээс  бид  урьдчилан  бясалгал хийх  арга  техниктэй танилцах хэрэгтэй.Энд  дурьдагдах техникүүд  хүмүүсийн оюун санааны алжаал тайлах,эмчилгээ ,жинхэнэ  бясалгалд  хүргэх арга  замуудад сургах  бөлгөө.

         Бясалгал хийх эхний алхам
         Хүмүүс  бясалгалыг голдуу амьдралдаа сэтгэл  дундуур  болох үедээ сонирхдог.Үнэхээр
бясалгал хүний амьдралыг  үзэх үзэл,үхамсрыг өргөжүүлснээр  гадаад ертөнцдөх амьдралыг өөрчилдөг.Иймээс  бясалгал хийхээсээ өмнө  өөрийнхөө одоо байгаа байдлыг маш  сайн  ухамсартайгаар  нэг бодож үзэх хэрэгтэй.

       1.1Тэгэхээр  юуны өмнө өөртөө дараахи асуултуудыг тавьж үзээрэй?Би амьдралдаа сэтгэл хангалуун  байхад юу саад болж байна вэ?,Бясалгалаас ямар үр дүн хүлээж байна вэ?,Үнэхээр би бясалгал хийхийг хүсэж байна уу?,Бясалгалын үр дүнд гарах өөрчлалтийг хүлээж авч чадах уу? гэсэн асуултуудад  нээлттэйгээр  хариулж эрэгцүүлeх нi зүйтэй.
     1.2      Бясалгал хийх техник нь тухайн хүнийг бясалгалын байдалд хүргэх  гүүр юм.Бясалгал нь ухамсрын маш өндөр түвшин ба  техник хэмээх энэ  гүүрээр түүнд хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.Түүнээс  дөнгөж техник хийгээд л  өөрийгөө би бясалгал хийлээ. гэж андуурч болохгүй.

     Бясалгал явагдах процессийг схем байдлаар үзүүлбэл :гүн тайвшрал-бодлыг  зогсоох-дүн шинжилгээгүйгээр ажиглах-сэтгэл санаанаас  хамааралгүйгээр бясалгалын байдалд орох  болно.
                  Та  зориг гаргаад өөрийгөө өөрлчлөхөөр шийдсэн бол урагшаа.Мэдээж өөрчлөлт өсөн дэвжих  сайн сайхан тал руугаа.Ингээд  бясалгал хийх газраа сонгоно.Байгалийн сайханд
бясалгавал  хамгийн  сайн бясалгал болно.Гэвч  одоо үед  тэгэх боломжгүй  хүн олон учраас гэртээ  нэг тохиромжтой өрөө эсвэл нэг хэсэгт байрлал засаад маш цэвэрхэн байлгах хэрэгтэй.Учир нь бясалгалын үед маш нарийн  нийлмэл энэрги ялгарч тэр орчимдоо шингэдэг.Таныг  бясалгах тутам  уг байр тань ариусч байдаг байна.

        Энд хэрэглэгдэх техникүүдийг олон  зуун жилийн туршид олон сая хүмүүс хэрэглэj ирсэн бөлгөө.Зарим нэгэнд нь хэцүү,заримд нь ч амархан  байж магад.Хэцүү гэж бодож байгаа нь  хийх дургүй,амархан гэж байаа нь үйлчлэхгүй дээ  гэсэн  сэтгэлгээний  л  тусгал юм шүүдээ.Хүн ер нь аливаа шинэ  зүйлийг  хийхдээ нилээд  хүчээ дайчилж байж л эхэлдэг.Өнгөц сэтгэлээр  бүс  сэтгэлийнхээ гүнээс  хандаарай.
               Бурхан Будда нэг түүхийг ярих дуртай байжээ.Тосгон дундуур  5 тэнэг явж байлаа.Толгой дээрээ маш хүнд завийг дааж ядан дамнуулан яваа тэднийг хүмүүс гайхан учрыг асуухад.-Шөнө эргийн нөгөө талд  зэрлэг араатан дайрч бид  энэ завины ачаар ус гаталж амь аврагдсан юм.Бид  завийг дээдэлж явах учиртай юм гэцгээжээ.Техник бол бясалгалд хүргэх завь,гүүр зорилгодоо  хүрээд мартах хэрэгтэй.

        2.1 Хүн бол зөвхөн  ухаан болон биейин нэгдэл биш
        Бясалгал хийхээр сонгосон байрлалдаа суугаад нүдээ ань.Мэдрэх  бүх эрхтнээрээ
орчин тойрондоо анхаарлаа хандуул.Өрөөндөх чимээг чагна,суудалдаа сууж  буй бие,газар т буй хөл,хүвцсанд хүрэлцэж байгаа арьсаа мөн амны хөндий дэх амт гэх мэтээр  мэдрээд байвал энэ бүгд  физик биейин мэдээлэл хүлээж авах хэрэгсэл бөгөөд энэ бол таныг бүрэн илэрхийлж  чадахгүйг ойлгоно.

       Одоо өөрийн тасралтгүй  бодлыг хөврүүлэх ухаан дээрээ анхаарлаа хандуулаад  үзье.Телевизийн дэлгэцнээ үйл явдал өрнөх мэт бодлуудыг ажиглаж байгаад  ухамсартайгаар өөрчлөх үед энэ ухаан ч бас  таныг бүрэн гүйцэд илэрхийлэхгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүргэнэ.Тэгэхээр та  зөвхөн физик  бие ч биш идэвхитэй ухаан ч биш юм байна.Та хэн бэ?

        2.2Шууд ажиглалт

         Эхний дасгалыг хийсний дараа хэсэг завсарлаад энэ дасгалыг хийгээрэйЗөвхөн тайван суугаад  нүдээ аниад бие ажиgлаж эхэл.Хөлнөөс толгойн зулай  хүртэл ажиглаад мэдрэмжээ чагнасаар үргэлжлүүлэн ажиглалтаа биейинхээ  дотоод хэсэгт шилжүүл.Ямар  бодлууд хөвөрч явна сайн ажигла.15 минут энэ дасгалыг хийсний дараа  босоод уг мэдрэмжээ тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглээрэй.Өөрийгөө нээхээр зорьж  хүн бүр тэмдэглэл хөтөлдөг.  
            3.1Одоо биедээ тохиромжтой суудал (асана)сонгоцгооё.Ер нь  иогуудад  3000  асана байдаг бөгөөд  бидний зорилго тэднийг  бүгдийг хийж сурахад биш өөрийгөө нээж бясалгал хийж сурахад оршиж буй тул  биедээ эвтэйхэн нэгийг нь сонгоход хангалттай.Завилж суухад эвгүй байгаа бол сандал дээр суусан ч болно.Ирээдүйд энэ дэлхийд  залрах Майдар Бурхан сандал дээр заларч буйгаар  зурагдсан  байдаг гэдэг. Хамгийн гол нь нуруу цэх шулуун байх хэрэгтэй.

       Гарын байрлал буюу мугжа чөлөөт сонголттой.Бурхан Будда зүүн  мутар дээрээ баруун мутраа  байрлуулж эрхий хуруунуудаа нийлүүлэн бясалгасаар Гэгээрэлд  хүрсэн.Шри Чинмой багш шавь нараа зүрхэн тушаанаа залбирч байгаад бясалгахыг зөвлөдөг.Ер нь сонголт таных.

Ingen kommentarer:

Legg inn en kommentar