Бадамлянхуа


     Бадамлянхуа хэмээх  энэ  бясалгал таны  энергийн түвшнийг дээшлүүлж , эрч  хүч  өгөх юм.

Бясалгалаа  хийхээс  өмнө  толь мэт  гялалзсан гадаргуутай.тунгалаг  устай  хязгааргүй далайн  дунд хөвөх  Бадамлянхуа  цэцгийн  голд өөрийгөө  завилан  сууж  байгаагаар төсөөлж биеэ сулруулаарай.

       Цэцгийн  дэлбээ  дэлгэрсэн байх ба таны бие  гэрлээс  бүрдсэн гэж  сэтгэнэ.Таны дээрээс маш том нар гэрэлтэж  байх ба   түүний цацраг тань дээр тусна.Үүний  зэрэгцээгээр  усны  гадаргуу  дээр  туссан  нарны  цацрагийг  тусгал  паралеллаар  мөн  тань дээр тусаж  байгаагаар  төсөөлөх  ба  энэ   үед  таны  хийн  бие  хэрхэн  энергээр  цэнэглэгдэж  буй  нь мэдрэгдэх  болно.

      Та  нарны  шууд  тусгал,усны  гадаргуу  дээрх түяа 2  дээр зэрэг  анхаарлаа   төвлөрүүлээрэй.
Өөрийгөө  цэнэглээд  эрч  хүчтэй  амьдраарай.

Ingen kommentarer:

Legg inn en kommentar