Чакра программчлах

             Чакра  бол Дээд  хүчинтэй харьцах гүүр.Энэ бол  Газар,Тэнгэрийг  холбогч солонго.Чакратайгаа сайн ажиллаж чадвал та амжилтад хүрч чадна.Эрүүл мэндийн хувьд ч эд материалын ертөнцөд ч.Та  7 чакрагаа  программчилж өөрийн тусын тулд ажиллуулах хэрэгтэй.

   1.    Үүний тулд  та өөртөө эвтэйхнээр  сууж ч болно хэвтэж ч болно.Дасгал болгоны өмнө бие сайн суллах хэрэгтэй.Биеэ  суллах олон арга байдаг ч  миний хүвьд  хамгийн амархан хурдан нь Хозе Сильвагийн аргаар  3 гэж өөртөө хэлээд  3  хуруу  юмуу эсвэл 3 тоог  төсөөлж харах хэрэгтэй.Энэ үед  бие  суларч тайвширдаг.2 ба  1  гэсэн тоон дасгалын үед сэтгэл санаа болон менталын түвшинд  тайвширдаг байна,За тэгээд  баруун гараа өргөөд алгаа тэнийлгээд,3-5см радиустайгаар цагийн зүүний дагуу эргүүлнэ.

     2.Ингэж эргүүлж байх үедээ өөрийн  шийдэх гэж  буй асуудлаа  бодно.Жишээ нь таны хараа муу байлаа гэхэд энэ асуудлыг ажна чакра хариуцдаг.Тэгэхээр гараа  эргүүлэнгээ ажна чакра дээр анхаарлаа төвлөрүүлээд-Миний хараа сайжирч сайн харахыг хүсч байна-гээд  минут хэртэй  үргэлжлүүлэн эргүүлнэ,
     3.Дараа нь гарынхаа өндгөгнүүдээр  ажна  чакрад хүрээд  -Миний нүд сайн харах болно-гэж хэлнэ.Заавал миний гэдгийг тодотгоx хэрэгтэй.Хэн нэгний нүд биш  миний нүд гэж бодох нь ээ.
      4.Ингээд  энэ мэтээр  Жишээ нь элэгний асуудлаар манипура(жич  чакранууд  хаана  байрладгийг би блогдоо урьд нь бичсэн)чакра,мнийи арьс  сайхан болоосой гэвэл Вишудхи,миний хүсэл биелээсэй гэвэл сахасрарад хандана гэх мэтчилэн  программчилж болно.
     Анхааруулахад та хэвтэж байгаад хийвэл дэрэн дээр тохойгоороо  тулж байгаа гараа эгрүүүлнэ.Нэг үгээр хэлбэл эргүүлэхэд  конус  хэлбэр үүсгэн эргүүлнэ гэсэн үг.Би чакра  бүрийн үүргээс товч бичье.Иогийн ном сурахаас  дэлгэрүүлж үзвэл  танд  тустай.
     Муладхара-биейин яс,өөх тосны зохицуулалт,биейин  өсөлт,бүдүүн гэдэсний ажиллагаа,бэлгийн чадавхи  зэргийг хариуцдаг.Метафизик түвшинд  бусад чакра нээгдэх хаалга,карма(хувь тавилан)хариуцна.

     Свадхистана-бөөрний үйл ажиллагаа хариуцна.Тэнцвэрт   бус үедээ  айдас,өөртөө итгэлгүй байдал,уур хилэн төрүүлдэг.Эмэгтэйчүүдийн өвчин энэ  чакраны ажиллаагаатай холбоотой.

      Манипура чакра элэг,цөсний үйла ажиллагаатай холбоотой.Метафизик түвшинд амьдрал дахь бидний амжилтыг хариуцдаг хамгийн гол чакра юм.
      Ананхата зүтхний үйл ажиллгаатай холбоотой.Метафизик  ухамсартай зүүд,астраль биейиг хариуцдаг.Хайр,аз жаргал,бурханлаг чанаруудыг  тэнцвэрт  байдалдаа хүнд мэдрүүлдэг.
      Вишудхи амьсгалын болон арьсны үйл ажиллагаатай холбоотой.Ментал энергийг удирддаг.
      Ажна-Тархины үйл ажиллагааг хариуцна.Мөн нүд,чих,бөдөх процесс,санамжтай холбоотой.
      Сахасрара-Гэгээрлийн чакра




Ingen kommentarer:

Legg inn en kommentar