Билгийн мэлмий нээх аргаас

               2013  онд  трансмутацийн  тухай  ойлголт  болон  трансмутацид  орох  аргаас   бичих  төлөвлөгөө  xэвээр  байгаа ба  би  туршлага  бүрийг  хэрэглэж  үр  дүнтэй  түргэнээс  сонгон  бичиж  байгаа  болно.Билгийн  мэлмийний  тухай  уншичид  маань  ямар  нэгэн   ойлголттой  байдаг   гэдэгт  эргэлзэхгүй  байна.
                   Билгийн  мэлмий  нээгдсэнээр  хүмүүсийн  ойлгодогчлон  ирээдүйг  зурагтаар  харж буй  мэт  байдаггүй ба  дуxны  орчим  энергийн  хөдөлгөөн  чичэргээ  мэдэгдэж  аливаа  зуйлийг  урьдчилан  мэдрэх  чадвар  нэмэгдэх  зэргээр илэрдэг  байна.Үүний  тулд   мэдээж  байнгын  дасгал  xийx   xэрэгтэй.
       Тэгэхээр  энэ  аргуудаас   2г   толилуулья.
        1.Лаатай  хийх  дасгал
          Орой  унтахынхаа   өмнө лаа асаагаад  30-40см  зайнаас  аль   болохоор  нүдээ  цавчилгүйгээр 5-10 минут   харах  хэрэгтэй.Лааны  дөлний  эргэн  тойрон дахь  гэрэлтэж  буй  хэсэгт  хараагаа  чиглүүлэх  хэрэгтэй.
            Дараа нь  нүдээ  аньж аньсаганы өмнө  өөрчлөгдөх өнгө  бүр  дээр  анхаарлаа төвлөрүүлэх  хэрэгтэй.Шар,улаан,ногоон,цэнхэр гээд....Өнгийг  алга  болтол  ажиглах  хэргтэй  боловч  анхаарал  чинь  суларвал  өнгө  гулгаад  алга  болчихоод  байдаг  тул  амсийж  байгаад л  анхаарлаа өнгөн  дээр  төвлөрүүлээд  байх  хэрэгтэй.

      Нүдээ  анихад  чинь  нүдний  алим.аньсага  хөдлөөд  чичрээд  байвал  хуруугаараа  түр  дараад  суллаж  амcийх  боломж  олгох  хэрэгтэй.Үүний дараа  өнгөн  дээр  тайван  төвлөрч болно.

        2.Зүүн  гарынхаа  алган  дээрээ  өнгийн  бал  юмуу  фломастраар  нүдний  дүрс зурах  хэрэгтэй.Тэгээд  завилж  суугаад  гараа  нүднийхээ  өмнө  авчраад  зурсан  дүрсэн  дээрээ  анхаарлаа төвлөрүүлнэ.Энэ  үед  нүүрний  арьсны  булчингууд  сул  байх  ба хэлээ  дээд шүдний зэргэлдээ  тагнайд  хүргэсэн   байх  хэрэгтэй.Амьсгаагаа  авах  бүртээ    зурсан  дүрснээс  Билгийн мэлмий  руу  энерги  урсан  орж  буйгаа төсөөлөх  хэрэгтэй.

      Өөрийгөө  хөгжүүлж  туршлага  хуримтлуулах  аянд  тань  амжилт  хүсье.Шинэ  энергийн  эринд  дасгал  хийсэн  бүхэн амьдрахад  амар   болох  учиртайг  та   лав  мэдэж  байгаа  бизээ.

Ingen kommentarer:

Legg inn en kommentar