Нялхас бидэнд юу сануулдаг вэ?

                  Бид бүгдээрээ хүүхдүүддээ хайртай.Тэд маань нялх байхдаа хичнээн өхөөрдмөөр хөөрхөн байдаг билээдээ.Бид тэднийг том болоод Будда болно хайрлая эсвэл  Гитлер болж магад хайрлахгүй гэдэггүй  зүгээр л хайр ундраад байдаг. Тэд бидэнд бие биенээ хайрлахыг сануулдаг.Тэд хүмүүсийг ялгаварладаггүй дарга  байна гээд долигнохгүй  уурлавал уурлаад л инээмээр бол инээгээд жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг улс.


                        Тэд унтаж байхдаа гараараа мугжа (иогуудын гарын байрлал) гүнзгий амьсгаа аваад амар унтаж чаддаг.Нялхас маань бидэнд залуу байхын түлхүүрийг хүртэл заадаг байх юм.Энэ нь  толгойгоо гэдийлгээд ,нуруугаа  хотойлгоод ахар сүүлэндээ энерги хуримтлуулдаг асана(иогийн байрлал) бөгөөд хүнийг босоо явах тулгуур нуруугаар  дамжин залуужих процессд нөлөөлдөг байх нь.


                                 Иймээс та ном уншиж байхдаа ч юмуу амарч байхдаа энэ  байрлалаар толгойгоо гэдийлгээд 30 сек орчим,дараа нь толгойгоо баруун тийш нь харуулж  хэвтээд 30 сек,зүүн тийш нь харуулж хэвтээд 30 с гэх  мэтээр  5-10 мин  өдөр бүр дасгал болгон  хийвэл залуужихад тун нөлөөтэй энерги  хуримтлуулж чадна.
         Энэ мэтчилэнгээр  нялхасыг  ажиглаад байвал  бидэнд их зүйл заадаг байна Биднийг хүүхдүүдээ  хараад сайн анзаараагүй бол  2  дахь  боломжийг нь олгож  ач нар илгээдэг байна.Байгал ээж, Сансар  хорвоо үнэхээр ухаантай..


                         Хүүхдүүд байгаль ,хорвоогоос  зулайгаараа шууд энерги авч ойлголцож байгаад 3 наснаасаа эхэлж эцэх,эх ,нийгмийн хүмүүжил гээд завгүй болж энэ  бүгдийгээ  мартдаг байна.  Тэднийг хараад баясана гэдэг чанаргүй бясалгалаас  хамаагүй дээр.  

Ingen kommentarer:

Legg inn en kommentar