Луизагийн философи

            Луйза 1926 онд Лос-Анжелос  хотод төрсөн ба түүний бага нас архичин хойд эцгийн зодуур,хүчирхийлэл  ө.х нийгмийн дорой хэсгийнхний  дунд өсчээ.15 настайдаа эх болж,нөхөртөө хаягдан ,хорт хавдраар өвдөж явсан энэ  бүсгүй өөрийн  философоороо өөрийгөө аварч  бусдыг эдгээж буянаа  дэлгэрүүлсэн Гүрү болж  чаджээ.

      Луйза бүсгүйн  философи тун энгийн байлаа.Өөрийгөө аффоризм(уриа үг)-р ятгаж бодлоо эерэг болгон улмаар  эрүүл.ухаантай,сайхан сэтгэлтэй,хайр булаам,элбэг  хангалуун болгоход учир нь оршиж байв.

                Хорт хавдар тусаад  хагалгаа хийлгэхийн оронд  аффоризм,төсөөлөл,хоол сойх аргыг хослуулан  хэрэглэж  3 сарын дотор эдгэрээд дэлхийд дахинд  ном хэвлэлээ гаргаж,лекцээ унших болжээ.
       Луйза өөрийгөө байгаа  чигээр нь хайрлаж байхыг  зөвлөөд ,хүн  өөрийнхөө эд эрхтэн,зан чанартаа сэтгэл дундуур байвал ямар нэгэнбайдлаар хэвийн ажиллагаа нь алддагдагийг сануулсан байна.Энэ ньнэг  ёсондоо таныг үнэлдэггүй даргын удирдлага дор ажиллахтай утга нэг байдаг байна.


                          Хэрвээ биейинхээ аль нэг хэсэгт сэтгэл дундуур явдаг бол өнгөрсөн үейинхээ харьцаанд уучлал хүсээд  нэг сарын турш хайрын энерги илгээгээрэй гэжээ.Мөн Луйзагийн сэтгэл зүйн дасгалаас нэг  санаа нь  надад  таалагддаг юм.Хүний оюун санаа,далд ухаанд
хэрэгтэй  хэрэггүй мэдээлэл,дүрдатгал,сэтгэгдлүүд хуримтлагсан байдаг.Нас ахих  тусам ямар болох нь ойлгомжтой.
       Үүнийг  хөнгөлж нимгэлэх сайхан арга нь гэрийнхээ  харанхуй өрөө ч юмуу агуулах гар бага  хүрдэг хэсгийг  сонгоод,  энэ  бол  миний далд ухаан гэж  төсөөлөөд  хэрэггүй зүйлүүдийг нь гаргаж хаяад сайхан  цэвэрлэх  юм байна.Ер нь ямарваа нэгэн зүйлээс санаа аваад өөртөө тааруулж дасгал зохиох их үр  дүнтэй.
    

Ingen kommentarer:

Legg inn en kommentar