Нэлээд хэдэн жилийн дараа Улаанбаатартаа эргэн ирээд харахад сэтгэл зүй,иог,амьсгал пранаямагийн дасгалгүйгээр амьдрах боломжгүй нь илт байлаа.ИЙмээс пранаяма болон пранагийн тухайаль болох энгийнээр бичихийг зорилоо.
Америкад нэгэн туршлага хийсэн байна.Нэгэн тамирчныг 8 цагийн туршид нэгэн жаахан хүүгийн хийсэн үйлдэл бүрийг даган хийх даалгавар өгчээ.Хүүд өөрийнх нь хөдөлгөөнийг дагаж буй байдал их таалагдаж янз бүрийн хөдөлгөөн хийж гарчээ.4 цаг болоод тамирчин ядарч бууж өглөө.Хүү энерги дүүрэн.Хаанаас тэдэнд энэ их энерги байдаг байнаа гэвэл тэд байгалийн жамаар гэдсээрээ амьсгалдаг байна.Тэд амьсгалахдаа Пранаг гэдсэндээ нөөцөлж чаддаг байна.Хүүхдүүдийг ажиглавал цээжин хэсэг нь бус гэдэс нь хөдлөөд байдаг.Зүй нь бол ингэж амьсгалах хэрэгтэй юм.
Баруунд хэсэг эрдэмтэд(Александр Лоуэн г.м биоэнерги судалдаг ) айсан хүний амьсгаа нь дээрдэж маш өнгөц амьсгалдаг байна.Хэрвээ тэд гүнзгий амьсгалаад амьсгаагаа хара төв(хүйсний орчим)авчирвал айдас алга болж тайвширдгийг ажиглажээ.
Хэрвээ хүн удаан хугацаанд буруу амьсгалаад сурчихсан бол үүнтэй холбоотойгоор биэйин дотоод бүтцэд өөрчлөлт гардаг байна.
Тэгэхээр амьсгалтай холбоотой бүх дасгалыг пранаяма гэдэг байна.Бид өнөөдөр Сатья югаг угтан Кали югаг үдэж буй үед амьдарч байна.Энэн үед Кундалини энергийг аюул багатай сэргээх,Самадхид хүрэх арга зам Прана-ям юм.Санскритаар энэ үг нь амьсгалыг хянах гэсэн утгатай.Прана бол энгийн нэг амьсгаа авах гэсэн үг бус юм.Прана бүх ертэнцдөх хөдөлгөөний шалтгаан эх үүсвэр болдог.ба байгалийн бүх хүчтэй харьцах харьцаа бөлгөө.Түүнийг ямар нэгэн багажаар хэмжиж чадахгүй боловч ухаан,бодол,хүслийг хянаснаар түүнийг удирдан залж болно.
Амьдралын хүч ба ухаан нь Пранагийн 2 хэлбэр юм.Материйн хамгийн нарийн нийлмэл хэлбэр бол акаша ба түүнд үйлчлэх Пранагийн хэлбэлзлээр материаллаг ертөнц үүсэн бий болдог байна.Амьсгаагаа барихад ухаан үйл ажиллагаагаа зогсоож,ухааныг зогсооход амьсгал зогсоно.Тэгэхээр зөв бясалгал хийж буй үед өөрөө аяндаа Прана-ямаар хичээлэнэ гэсэн үг.
Пранагийн нэгдэлБид ухаан,прана 2 зүү,үтас шиг холбоотой болохыг ойлголоо.Амьд организм дотор прана 10 төрлийн пранад хуваагдан,нэгдэж байдаг.Хүсэл,бодол,мэдрэмж бүр пранын долгионлог хэлбэр юм.Бясалгалын үед төрөлбүрийн пранадууг нэгтгэн Прана Шакти болгодог байна.
Сайн уу? өөртэй чинь яаж холбоо барьж болох вэ? блог дээр чинь холбоо барих утсаа үлдээлээ 94849030
SvarSlett