Элгээ хайрлая

       Элэг  хүний амьдралд  чухал үүрэгтэйг хүн  бүхэн  сайн  мэднэ.Эзотерик хүний  дотоод  дахь энергийг  (эзо-дотоод гэсэн утгатай)нээх зорилготой.Дотоод энергийг нээхэд бохир элэг саадтай.Миний мэдэхээр Монголчууд  бидний  ихэнх нь элэг муутай.Тэгэхээр  элгээ өөрсдөө цэвэрлэж өөрсөддөө тус болцгооё.

       Бүрэн чөлөөтэй  байх энг өдрийг сонгоод ойр дотны хүмүүстээ өөртөө саад  болохгүй байхыг сануулах  хэрэгтэй.Тэр өдрийнхөө  өглөөнөөс  эхлээд, элгээ  цэвэрлэсний  дараа  ямар сайхан  мэдрэмж  төрөх  тухай бодол дээр  санаа  сэтгэлээ төвлөрүүлэх хэрэгтэй.Өдрийн хоолоо идээд,15  цагийн  үед  лимонтой  цай уугаад усанд  ороод  таны  хувийн бэлтгэл хангагдлаа гэсэн үг.
      16 цагийн үед  2 стакан  бэлдээд нэгэнд нь  100гр усанд  1-2 халбага лимоны хүчил хийсэн уусмал,нөгөөд нь ургамлын  тос(оливийн  тос бол бүр сайн )50гр бэлдэж  тавина.Мөн манайхны давстай самар гэж нэрлэж  заншсан  самар  бэлдэх  хэрэгтэй.
     Ингээд 16 цагаас эхлэн элгэн  дээрээ  халуун  жин  тавьж эхэлнэ.Цахилгаан грелка их тохиромжтой.Жирийн   грелка ч болно.Грелкаа цээжнийхээ баруун хэсэгт бэхлэж барина.20цаг хүртэл энэ маягаар элгээ халаана.20 цагт  стакантай  тосноосоо  балгана.Шууд  залгиж  болохгүй.Тос  хэлний гадаргуугаар  тархаж улмаар тархинд , элгэнд  дутагдаж буй бодис организмд орж  байгаа тухай мэдээллийг өгч ойлгуулах  хэрэгтэй.Жаахан  онцгүй  мэдрэмж  гэхдээ  зүгээр.30сек орчим хугацаанд  тосоо заалгисны дараа  лимоны хүчилтэй уусмалаасаа
дээрх маягаар  ууна.Нэг үгээр хэлбэл балгана.Ингээд 10-15минут тутамд  тос,уусмал  2оосоо ээлжлэн  балгана.
        Энэ үед  та  орондоо  хэвтэнгээ  энэ  бүгдийг  гүйцэлдүүлнэ.Элгээ  халаах  явцдаа  ном уншиж,хөгжим  сонсож  болно.Их  тухтай,сэтгэл  амгалан  байдалд  байх нь  чухал.Тос,уусмалаа 40 минутын  туршид  ууж  дуусгана.(10 мин  завсарлагатайгаар 4 удаа гэж  бодвол  нэг удаа уухад уусмалынхаа 0,25л,0.125л тос  гэхмэтчилэн  баримжаалаад  ууж  дуусгах нь)
        Цэвэрлэгээний  явцад  элэгний  суваг бүр  бохирдлоор  чөлөөлөгдөнө.21 цагийн орчим тос,уусмалаа ууж  дуусаад үргэлжлүүлэн грелкээ  тавьж  хэвтэнэ.22 цагийн үед  самраасаа  хүссэн  хэмжээгээрээ  идэж  болно
       Самар  бас  цэвэрлэгээнд өөрийнхөө  үүргийг  гүйцэтгэнэ.Бүх  үлдэгдэл  бохирыг хөөн  гаргахаас  гадна   тос  уухад  төрсөн  мэдрэмжийг  сааруулна.Ингээд  23  цагийн  үед  грелкаа аваарай.Цэвэрлэгээний үед  элэг тань  гижиг  хүрээд  байгаа ч юм  шиг  маажмаар ч  юм  шиг мэдрэмж төрүүлнэ.Энэ  бол  цэвэрлэгээ  амжилттай  явагдаж  буйн   шинж.Ер нь  үр  дүн нь  маш тод мэдрэгдэнэ. Дараагийн  цэвэрлэгээг  7  хоногийн  дараа  дахин  хийвэл  маш  үр  дүнтэй..

    
   

Ingen kommentarer:

Legg inn en kommentar