Унтаж сэрэхийн завсар

               Хүний өдөр бүрийн амьдралд 2  чухал мөч тохиож байдаг.Өглөөд нойрноос сэрэх,оройд зүүрмэглэх тэр мөчүүд ба тэдгээрийг амьдралынхаа чанарыг өөрчлөх,баяр баясгаланг амьдралдаа  авчрахад ашиглаж сурцгаая
.Хүмүүс энэ  сайхан мөчийг өөртөө хэрэгтэйгээр ашилаж  чаддагүй.Учир нь хүмүүс унтахдаа амьдралдах хамаг проблемоо бодсоор нойрсдог.Сэрэхдээ ахиад л өнөө бодлоо тээсээр  гэх мэтчилэнгээр насан туршдаа ингэж амьдардаг.
       Энэ 2 мөчид далд ухааны хаалга онгорхой байдаг үе.Дөнгөж сэрээд  ухаан санаа орж ирэх тэр мөчөөс тэр тааламжит мөч эхэлж байгаа юм.Энэ баатарлаг үйлс  бүтээх тухай бодолгүй  бодитойгоор амьдралдаа хэрэг болохоор  зүйл бодож босох хэрэгтэй.
      Ингээд өглөө шинэ амьдрал эхэлж өдөр нь амьдрал үргэлжилсээр унтахдаа шөнө
зүүдэндээ нөгөө ертөнцөд  түр  зуур  зугаална гэдгээ ухамсарлаад унтана.Сайхан зүйл бодсоор  өглөө цэвэр энергитэй хүн босно.Энэ 2 мөчид хүсэл,мөрөөдлөө шивнэсэн ч болно.
       Дашрамд хэлэхэд унтахдаа толгойн тушаагаа цагаан туннель төсөөлбөл сайхан зүүд зүүдэлдэг.Өөрийгөө хөгжүүлэхэд тань амжилт хүсье.Кундалини

Ingen kommentarer:

Legg inn en kommentar