Аз жаргалтай амьсгал

       Хэрвээ  аз  жаргалтай  байя  гэвэл  аз жаргалтай  хүн  шиг  амьсгал. Хүн  амьсгалаараа  долгион  цацруулж  байдаг  ба  баяртай,ууртай ,гунигтай  байх  үедээ  өөр  өөрөөр  амьсгалдаг  байна.

              Ихэвчлэн  хүмүүс  амьдралын нөхцөл байдлаас  үүссэн  мэдрэмж,сэтгэл  хөдлөлдөө  анхаарлаа  хандуулдаг  ба амьсгалаа  механик  процесс  мэт  боддог.Тэгэхээр  хэрвээ  та амьсгал  дээрээ  анхаарал  хяналтаа  тавин  өөрчилж  чадваас  өөрийгөө  хүссэнээрээ  мэдэрч  чадах нь  гэдгийг  иогууд  нотлоод  байна.


                   За  аз  жаргалтай  хүн  шиг  амьсгал  дасгалаа  толилуулъя.Биедээ  тухтай  байдалд өөрийнхөө   хамгийн  их  хайрлаж  явдаг  хүнийхээ   тухай   бодох  хэрэгтэй Үүний  дараа  амьсгал  дээрээ  анхаарлаа  хандуулах  ба сайн   ажиглана.Амьсгалаа  тогтвортой  болтол нь ажиглах  ба  -би  хайрлаж  байх  үедээ ингэж  амьсгалфаг  байх нь  гэж ойлгох нь.Тэгэхээр  жирийн   үед  мэдрэмжээ  дагаад  амьсгал  өөрчлөгддөг  бол  энэ  дасгалын  процесс  нь  эсрэгээр  амьсгалаа  өөрчлөөд  сэтгэл  санаа  мэдрэмжээ  өөрчлөхөд  оршино.



                           Аз  жаргалтай  үеэ  бодох  буюу эсвэл  өндөр  уулын  оргил,өргөн  далайн   эрэгт  байгаа  мэтээр  өөрийгөө  төсөөлөөд  амьсгалаа ажиглана.Яг энэ  амьсгалаараа  өдөрт  10  минут  амьсгалаад  байхад  таны  далд  ухаанд  бичигдэж аажимдаа  та  аз  жаргалтай  хүн  болно. Энэ  жишээгээр  эдгэрэе  гэвэл эрүүл  хүн  шиг,баяжие  гэвэл  баян  хүн  шиг  гэx  мэтээр дасгал  хийж  болох  нь.Ер  нь  нохой  ойлгоод  байгаа   хэрнээ  ярьж  чаддаггүй  шиг  хүн  мэдээд   байгаа   мөртлөө  хийдэггүйд  л   бидний  бэрхшээл  оршдог  шүүдээ.

Билгийн мэлмий нээх аргаас

               2013  онд  трансмутацийн  тухай  ойлголт  болон  трансмутацид  орох  аргаас   бичих  төлөвлөгөө  xэвээр  байгаа ба  би  туршлага  бүрийг  хэрэглэж  үр  дүнтэй  түргэнээс  сонгон  бичиж  байгаа  болно.Билгийн  мэлмийний  тухай  уншичид  маань  ямар  нэгэн   ойлголттой  байдаг   гэдэгт  эргэлзэхгүй  байна.

7 пирамид

       Долоон  чакраг  тэнцвэржүүлэх  энэ  дасгалыг  хийхийн  тулд  та  өөртөө  эвтэйхэн байрлалыг  сонгох  хэрэгтэй.Ер  нь аливаа  дасгалыг  хийхэд  сээр  нуруу   эгц  байхад  хангалттай

Огторгуйн координат

     Огторгуйг   8  хуваах  6  тэнхлэгийг  огторгуйн  тэнхлэг  хэмээдэг  байна.Уг  тэнхлэгүүдийн  эхлэлийг   ухамсарын  цэвэр  хэлбэр  ч  гэдэг  мөн  Бурханы  тэнхлэг  ч  гэдэг.Бид  энэ  тэнхлэгийн  эхлэлээс  их  xолдсон  байна.Энэ    дасгал  нь  Бурхантай  ойртуулж  ухамсрын  өсөлтөд  нөлөөлөх  нэг  алхам  болох юм.

Кундалини иог


      Кундалини  иог нь бие даасан иог  болон  хөгжөөд  удаагүй  байгаа ба  урьд нь Тантра иогийн салбар  болж  байв.Чакра,Нади,Кундалини нь Тантра иогийн  ойлголтууд.Хүн  төрөлхтний  түүхэнд гэнэтийн  осол,айx  зэрэгт  транс  байдалд орж гэнэтийн  иx  xүчээр өөрийгөө  аварсан  тухай  өгүүлдэг.Дараа нь  хаанаас  ийм  xүч  гарсныг ойлгодоггүй.Иймэрхүү  байдлаар  эрт  дээр  үеэс  янз  бүрийн  нэр  томъёоны дор  Кундалиний  хүчийг  мэддэг  байжээ.

Мэндчилгээ

      Миний  блогоор  айлчилж  буй  сэтгэлгээ  нэгтнүүддээ  шинэ   жилийн  мэнд  хүргэж  сайн  сайхан  бүхнийг  хүсье.2013 онд  би  бээр   Ом  Шантийн  Алтан   бясалгалууд  болон  Кундалиний  хүчийг  сэргээх   Кундалиний  иогийн  дасгалуудаас  хүргэж та  бүхний   трансмутацийг  түргэтгэх  үйлсэд  хувь  нэмрээ  оруулахаар  зэхэж  байгаа билээ.Баярлалаа